БАТААР



... Хоёр хоногийн дараа эх орноос тань гаралтай байж болох ховор олдворыг худалдаалах дуудлага худалдаа дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд болно. Магадгүй энэ худалдаа хууль бус байж болох юм. Энэ тухай долоо хоногийн ажлын сүүлийн өдөр та мэдсэн. Дараагийн хоёр хоног бол амралтын өдрүүд. Та соёлын тухай шийдвэр гаргах эрх мэдэлгүй, та соёлын сайд биш. Та жирийн нэгэн Монгол Улсын иргэн. Тэгээд ч танд дэлхийг тойрон нисэж очоод тэр дуудлага худалдаанд нөлөөлөх боломж байхгүй.

Энэ тохиолдолд та яах байсан бэ?

Click here to read more


БУРХАД


Цас том томоор ширхэглэн бударч, уул өөд өгсөх тусам өтгөрөх ой мод, бут торлогийн өнгийг бүдэгрүүллээ. Намрын шар, улаан, шаргал навчис цасаар хучигдан эргэн тойрон үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй харагдана. Зураг мэт энэ л орчинд Өндөр гэгээн Занабазар 30 гаруй намрыг үдэж, ийм гайхалтай өндрөөс хорвоог тольдон, уран бүтээлээ дэлгэрүүлж байсан гэж бодохоор амьсгалж буй агаараа гүн гүнзгий авч, ариун тэр хүний гишгэж байсан зүлгэн дээр аль болох удаан зогсмоор.

Миний энэхүү бодол “Зам нээгдлээ” гэсэн жолооч П.Эрдэнэбаатарын дуугаар тасалдлаа. Есдүгээр сарын хорьд гарсан энэ өдрийн үүрээр Улаанбаатараас гарч ердөө 200 км зам туулахын тулд бид 13 цаг зарцуулаад байгаа нь энэ. Оройн 18 цаг болж байхад хүрэх газраа хүрээгүй л яваа ба Сарьдагийн хийдэд малтлага хийж буй Түүхийн хүрээлэнгийн экспедицийг зорьж яваа нь энэ билээ.

Click here to read more


БУРХАН ХАЛДУН


Бурхан Халдун хайрханыг алсаас харах маршрут батлуулахаар Засгийн газрын хуралдаанд оруулав. Энэ мөчид би эмэгтэй хүмүүсийг сүүлийн хэдэн зуун жил зүглүүлэхээ байсан тэрхүү хайрханд очиж үзээгүй байлаа. Зөвхөн иргэдээ эмзэг нандин нууц хайрханд заавал авируулахгүйгээр, алсаас харж баясаад буцдаг цэгийг л батлуулах гэж оролдсон нь энэ. 2011 онд Америкийн баруун хойд хэсэгт байдаг Олимп ууланд авиралгүйгээр түүний оройг алсаас ажиглах цэгт очсоноос хойш онгон дагшин уул хайрханыг заавал газар дээр нь очиж бохирдуулахгүйгээр аялал жуулчлал, соёлын бахархал байлгаж болдгийг нүдээр харсан байв.

Иймээс хайрханыг алсаас харах тухай хэлэлцүүлэг дэмжигдэнэ гэж бодсон юм. Гэтэл...

Click here to read more


НОМ СУДАР


“Бид яамны тооллогод эхэндээ их дургүй байлаа, одоо жигтэйхэн дуртай болсон” гэж Гандан хийдийн хамба лам Д.Чойжамц гуай Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын өрөөнд дотноор хүүрнэнгээ, “Та манай судар номын байдлыг нүдээр харсных барилгын ажлаа ахиулахад туслах хэрэгтэй байна” гэв. Д.Чойжамц хамбын ярьж буй тооллого бол аймаг, улсын чанартай бүх музейн үзмэр тоолох ажил бөгөөд 2012-2014 онд явагдсан энэ удаагийн музейн тооллогоор Гандан хийдийн өв санг тоолох шийдвэрийг анх удаа гаргасан бөлгөө. Гандан хийдэд урьд өмнө улсын тооллого орж байсангүй. Харин манай яамны тооллогын комисс анх очиж бурхад, хатгамал, ном судрыг тоолох тухай мэдэгдэхэд лам нар ихэд цочирдон хүлээж авсан юм.

Click here to read more


МУЗЕЙН БАЙШИН


Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсан нь Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрын Монгол брэндийг дэмжих улс төрийн шийдвэртэй холбоотой байсан бол, уг яамыг 2014 оны аравдугаар сард татан буулгасан нь музейн байшинтай холбоотой байлаа. Click here to read more


МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ


Анх солонгос савангийн дуурь гарч байхад бүх хүн шинэ соргог зүйлийг сонирхож байсан бол 2013 он гэхэд олон мянган хүн “Хүүхдүүд маань Солонгосжиж орхилоо. Монгол соёл хаачив аа” гэж сураглаж эхлэв. Энэ бүхэн амнаас ам, жиргээнээс жиргээ, фэйсбүүкийн нүүр хуудас дамжсаар манай гэрт орж ирлээ. Click here to read more