Өтгөн ялгадас ба лагийн менежментийн шинэ шийдлүүд

Fecal Sludge Management Innovations


Энэхүү илтгэлд Гейтсийн Сан(Bill and Melinda Gates Foundation)-гийн санаачлагаар Энэтхэг Улсад зохион байгуулсан FSM4 хурлын үеэр яригдсан сэдэв, тараагдсан материалыг ашиглав.



ШИЙДЭЛ ГАРГАХЫН ӨМНӨ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СОНГОХ


  •  БОРДОО
  •  МЕТАН ХИЙ

  • БОРДООНЫ ТҮҮХИЙ ЭДШЭЭС/БОРДОО

  • БРИКЕТ ТҮЛШ
  • ЦАХИЛГААН
  • ХАЛУУН УУР
  • УС
  • БАРИЛГЫН ҮНС

  • БИОНҮҮРС (Хөрс сэргээгч, үнэр дарагч, аюултай хог саармагжуулагч)


Бордоо, метан хий гаргах шийдэлд шаардагдах урьдчилсан нөхцөл


·         Өтгөн, лаг нь ялзмагжих явцдаа 60°С-с дээш хэмээр халж нян устгах бололцоотой байхын тулд байнга 20°С ба түүнээс дээш хэмийн дулаан орчинд ялзмагжуулах. Бүх шат дамжлагад дулаан байх шаардлагатай.

·         Өтгөн, шингэн ялгадасыг салгадаг жорлонтой байх. Өтгөн ялгадасыг эх үүсвэр дээр хуурайшуулдаг байх. Шээсийг тусад нь авч бордоо хийх.

·         Бордооны хамгийн чухал элемент болох азот, фосфор, аммиакийг өтгөн ялгадас ба лагаас ууршуулж агаарт алдахгүйн тулд битүү байдлаар бордооны түүхий эдийг хурааж авч чаддаг байх. Угаадас хольж үл болох.

·         Өтгөн, лагийг эх үүсвэр дээр нь ялзмагжуулаагүй тохиолдолд түүхий эдийг хуучруулахгүйгээр татан авч чаддаг цулгуулалтын бизнес, зохион байгуулалт

·         Өтгөн лагийг их хэмжээгээр цуглуулж, ялзмагжуулж, бордоо хийх байгууламж

·         Ялмагзуулалт эх үүсвэр дээр хийгдэх үед метан хийг аюулгүй хурааж авах, хэрэглэх төхөөрөмж, хийн дотоод сүлжээ.

·         Өтгөн лагтай нүүр тулж ажиллаж чадах үндэсний ажиллах хүчинтэй байх.



Брикет түлш хийх шийдэлд шаардагдах

урьдчилсан нөхцөл


·         Жорлон, бохирын бүх ялгадасыг цуглуулдаг байх. Өтгөн шингэнийг хамтад нь цуглуулж болно. Гэхдээ салгаж цуглуулбал сайн.

·         Цаг агаарын бүх нөхцөлд ажиллах боломжтой.

·         Лагийг түлш болгохын өмнө ихээхэн хэмжээгээр хуурайшуулах шаардлагатай.

·         Хуурайшсан лагийг бүрмөсөн хатааж, улмаар түлш болгох үйлдвэрийн дамжлага болон сайн хүчдэлтэй цахилгаан хэрэгтэй.

·         Хамгийн чухал нь энэхүү хаягдлаар хийсэн брикетийг худалдан авах зах зээлтэй байх хэрэгтэй. (галын соёлоос хамаарч энэ хувилбар зарим газарт тохирдоггүй)



Цахилгаан, уур, ус, барилгын үнс гаргах шийдэлд шаардагдах урьдчилсан нөхцөл


·         Жорлонгийн бүх төрлийн ялгадас, бохирын танкны лаг, цэвэрлэх байгууламжийн лаг, шатах хог хаягдлыг түүхий эд болгон цуглуулдаг байх;

·         Лагийг түлш болгохын өмнө тодорхой түвшинд хүртэл хуурайшуулсан байх;

·         Лагийн үйлдвэрлэлээс гарах цахилгаан эрчим хүчийг төв сүлжээнд нийлүүлэх боломжтой байх;

·         Лагийн үйлдвэрлэлээс гарах дулаан болон усыг хэрэглэгчийн сүлжээнд нийлүүлэх боломжтой байх;

·         Үнсийг барилгын материалын зах зээлд нийлүүлэх боломжтой байх.

·         Лаг боловсруулах тоног төхөөрөмжийг ашиглах, ашиглалтыг эхлүүлэх цахилгааны эх үүсвэр хэрэгтэй.



FSM Салбарын Инновациудаас:


·         Жорлонгийн инноваци

·         Өтгөн ялгадас, лаг цуглуулах, тээвэрлэх инноваци

·         Ялзмагжуулагч төхөөрөмжийн инноваци

·         Хатаах төхөөрөмжийн инноваци

·         Цэвэрлэх байгууламжийн инноваци

·         Боловсруулах үйлдвэрийн инноваци

·         Ариун цэврийн санхүүжилтийн инноваци

 



 

ERAM SCIENTIFIC: ETOILET СҮЛЖЭЭ ЖОРЛОН

Энэтхэг, еToilet, EramScientific компани. Зоос төлж бие засдаг, төмөр хийцтэй, нарны зайтай, цахилгаанд холбогдох шаардлагагүй. Усны хяналтын системтэй, бага усаар ялгадсыг зайлуулдаг, алсын удирдлагатай, интернэтээр хянах боломжтой, маш бага зайд суурилуулж болдог. Танк дүүрмэгц дохиолол ажилладаг, танкийн агуулгыг хүчилтөрөгчгүй орчинд бактераар задалж, цэвэрлэгдсэн усыг байгальд шингээдэг. Шалаа өөрөө угаадаг. Ханан дээрх рекламын зай, зоосны орлогоор өөрийгөө санхүүжүүлдэг. Цэвэрлэгч шаардлагагүй. Одоогоор Энэтхэг даяар 1500гаруй нийтийн еToilet суурилагдсан.



LIXIL: SaTo СУУЛТУУР

-ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТООГООР, (10 САЯ гаруй)БОРЛОГДСОН500гр ба түүнээс бага усаар бохирыг зайлуулна. Автоматаар хаагддаг учир үнэр гадагшлуулахгүй. Энгийн хийцтэй бөгөөд эдэлгээ даадаг, бөх. Цементэн тавцан дээр суурилуулдаг. Энгийн нүхэн жорлонг сайжруулахад ашигладаг. Монголд албан ёсны борлуулагч одоогоор байхгүй.Монголд (өвлийн)туршилт хийгдээгүй.



BIOMASS CONTROLS + RE-LOCATE LLC: Portable Biogenic Processor

Ялгадас, лагаас бионүүрс гарган авах контейнер (Аляск, АНУ)

-Лаг нийлүүлэгч саахалтынхан шээс, өтгөнийг тусгаарладаг жорлонтой байна.

-Дэд бүтэц шаардлагагүй.

-Өтгөн ялгадсыг гялгар ууттай, эсхүл хувин савтай, эсхүл машинаар авчирч нийлүүлж болно.

-Ууттай ялгадсыг ууттай нь шууд процессорт оруулна. Хувинтайг султгажоруулна, машинтай ирснийг шууд оруулна. Орсон түүхий эдийг эхлээд бутлана.

-Жигд бутлагдсан лагийг зууханд өндөр ( 600-700°С)температурт хүчилтөрөгчгүй орчинд полирозын аргаар нүүрсжүүлнэ.

-Эцсийн бүтээгдэхүүн нь хөрс сэргээх, аюултай хог хаягдал саармагжуулахад ашиглаж болох бионүүрс гарна.



УГАНДА УЛС: Энгийн нүхэн жорлонг соруулдаг жорлон болгож бөөнөөр үйлдвэрлэж буй жишээ

-Олон жорлонг нэг стандарттай болгосон

-Бүх жорлон хөрс бохирдуулахгүй болсон

-Цемент, барилгын үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдсэн.

-Соруулах хугацаа удаан газарт нэмэлт нүх холбож болдог.

-Нэг жорлон бүхэлдээ 400-900 долларын үнэтэй.

-Соруулсан ялгадас, лагийг төвлөрсөн цэвэрлэх байгууламжид нийлүүлнэ.


 

WASH INSTITUTE: Septage Treatment Unit Хатаагчтай сорогч машин

-Зах зээлд 10,000 долларт багтаан хямд үнээр гаргах зорилтот шинэ бүтээгдэхүүн

-3 тоннын машин, сорогч насос, бага оврын центрфуг, бохирын танк, ялгарсан усыг цэвэрлэх мембрантай дамжлага, цэвэрлэсэн усыг гадагш юүлэх хэрэгслүүдтэй.

-Хэрэглэгчийнд очиж 1 тонн лаг соруулж авсаныг газар дээр нь хуурайшуулж, 700-800 литр цэвэрлэсэн усыг буцааж өгөөд, үлдсэн өтгөнийх нь хэмжээнд тааруулан хэрэглэгчээс мөнгө хурааж авах бизнсийн схем, зориулалттай. Эсхүл хэрэглэгч усыг авахгүйгээр соруулсан нийт жингээрээ мөнгөө төлж болно. Энэ тохиолдолд илүүдэл усыг нийтийн эзэмшлийн газар услахад зориулж болохоор бүтээгдэж буй.



Critical Practices LLC: Earth Auger Бордооны хуурай жорлон

-Ус, цахилгаан хэрэглэхгүй. Дэд бүтэц шаардлагагүй. Шээс, өтгөнийг салгана.

-Эцсийн бүтээгдэхүүн нь шээс ба бордооны хуурай түүхий эд. Шээсийг шууд ХАА-д хэрэглэнэ. Хот газарт бол цэвэрлэх байгууламж, хар ус ариутгалд (аммиак) хэрэглэнэ.

-Бордооны түүхий эдийг цуглуулж хадгалж, нэмж ялзмагшуулж бордоо болгоно.

-Нэг жорлонгийн эд ангийг бүхэлд нь 150 долларт багтаах зорилготой.

-Орон нутагт хамтрагч хайж буй. Орон нутагт нь үйлдвэрлэж нийлүүлэх хүсэлтэй.

-Өтгөн ялгадас 120 удаагийн таталтын дараа уутанд хүрнэ. Уут/савандаа дахиад ийм хэмжээнийтаталтыг багтаана.


Asian Institute of Technology(Thailand): Solar Septic System

-Solar Septic System: Нарны зайд холбогдсон утсаар септик танк доторхи төмөр пүршийг халааж илүү халуун орчинг үүсгэж ашигтай нянг идэвхижүүлэх замаар цэвэрлэх үйл явцыг сайжруулна. Био хийг илүү их гаргана. Бордооны түүхий эд, хий гаргаж авна.

-Тус Их сургуульд хэрэгжиж буй NATS төсөл нь бохирын асуудлыг шийдэхийг хүсч буй эрдэмтэд, судлаачдыг ажиллуулж байна.

-Тус их сургуульд энэ чиглэлээр Монголоос оюутан сургах боломжтой.

-Олон янзын судалгаа, бүтээгдэхүүн тус сургуулийн лабораторид хийгдэж байна.


Janicki Bioenergy: Omni Processor Омни Процессор

-Өтгөн ялгадас, лаг, шатаж болох хог хаягдлыг түүхий эд болгон хэрэглэнэ. Аль болох бага чийгшилтэй хаягдлыг авна. Гэхдээ 100% хуурай бус.

-Өндөр температурт шатааж, бүх нянг устгаад, хаягдлаас гарах уурыг ашиглан цахилгаан гаргана.

-Уурыг цаашид конденсацид оруулж ус гаргана. Халуун уур/усыг халаалтад хэрэглэж болно.

-Үнсийг барилгын материалын түүхий эд болгон хэрэглэж болно.

-Одоогоор зөвхөн халуун оронд хэрэглэж буй. Хүйтэн орны цаг агаарт тохируулах өөрчлөх ажил ид явагдаж буй.

-Монголд зориулж “заавал нийлүүлнэ, хямд үнээр нийлүүлнэ” гэж Петер Жаники хэлж байв. (Монголоос тус компанид хандаж хүйтэн орны анхны хүсэлт ирсэн-2015 онд)

-“Жорлонгийн салбарт хувьсгал хийх машин” хэмээн нэрлэгдээд байгаа.

-Төвлөрсөн шугамаар ирж буй нойтон хаягдлыг шууд авч чадахгүй, цэвэрлэх байгууламжжуудын өтгөрсөн лаг, хуурай өтгөн лаг, хатуу шатах хог хаягдлыг хэрэглэнэ.

-Эцсийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх цахилгааны сүлжээ, дулааны сүлжээнд холбогдох шаардлагатай.



ТӨРИЙН БОДЛОГОД ГАРЧ БУЙ ШИНЭ ХАНДЛАГА

·         Энэтхэг улсын Ерөнхий Сайд Моди SWACHH BHARAT буюу “Цэвэрхэн Энэтхэг орон” нэртэй “соёлын довтолгоо” өрнүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн бүх хотууд өөрийн Swachhataтөлөвлөгөөг боловсруулах ёстой. Бүх иргэдээ ариун цэврийн байгууламжаар бүрэн хангахад 50 сая жорлон барих хэрэгтэй байгаа юм байна. Янз бүрийн сертификат, гарын авлага, удирдамжуудыг бэлтгэсэн. “Fastest moving city award”, “City’s cleanness standard” зэргийг нэвтрүүлсэн.

·         ӨАБНУ нь 2014 онд Ус, Ариун цэврийн яамыг байгаль орчны асуудлаас тусад нь салгаж яам болгон байгуулжээ. Энэ яамны гол ажил нь хөрсний усыг бохирдлоос хамгаалах, жорлон байгуулах, ариун цэврийн үйлчилгээг бүх нийтэд бүрэн хүргэх.

·         Ариун цэврийн бодлого гаргахын өмнө ариун цэврийн шийдэл, технологийг бүх нийтэд таниулж, иргэдийн оролцоотойгоор шийдлээ гаргахын чухлыг олон оролцогчид онцолж байв. Иргэд оролцоогүйгээр ямар нэг технологийг төр шууд сонгож өгөх нь тухайн технологийг ашиглах явцад хүндрэл бий болгодог байна.



Доорх сүлжээнд нэгдэж болно


·         SuSana: www.Susana.org–жорлон, ариун цэврийн мэдээллийг сонирхсон хүн бүрт 14 хоног тутам түгээх онлайн сүлжээ. Веб руу нь орж бүртгүүлэхэд л хангалттай.

·         Toilet Boards–www.toiletboard.org Жорлон, ариун цэврийн салбарт ажиллаж буй бизнесийнхнийг дэмжих сүлжээ: Тус сүлжээний зүгээс бизнесүүдэд сургалт явуулдаг. 6-12 сарын “toilet accellirator” хөтөлбөртэй, мөн “toilet co-inventing”, “Bundling” хэмээх хөтөлбөрүүдтэй. Ариун цэврийн салбарт тууштай ажиллах бизнесийнхнийг төрүүлэх зорилготой.

 

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

FSM4 Хуралд оролцох боломж олгосон Азийн Хөгжлийн Банк, Билл ба Мелинда Гейтс Санд талархал илэрхийлье.